Америкийн зохиолч эмэгтэй Мэг Розофф-т Астрид Линдгрений нэрэмжит олон улсын уран зохиолын шагнал (ALMA) гардуулах ёслол өнөөдөр Стокгольд болно. Жил бүр Нобелийн шагнал гардуулдаг Стокгольмын Концертын танхимд энэ ёслол болох юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн сонголтыг зарласан шүүгчид “Мэг Розоффын бүтээлүүд нь залууст хандсан утга санаа, оюу ухаанаар дүүрсэн байгаа”, “Энэ хачин, ер бусын ертөнцөд утга учрыг олох гэсэн хүний эрэлт хайлтыг” 2016 оны шагналын эзэн болсон Мэг Розофф гайхамшигтайгаар гарган бичдэг гэж үнэлсэн байв.
Зохиолч эмэгтэй 1956 онд Бостон хотноо төржээ. Ерээд оны эхнээс Лондон хотноо амьдарч байна. Тэрбээр 2004 онд “Би одоо хэрхэн амьдарч байна вэ? Гэсэн номоороо зохиолчын замаа эхэлжээ.
Розофф-т шагнал гардуулснаар тэр эмэгтэй тавдугаар сарын 23-наас хойш Стокгольмд хийж байгаа хөтөлбөр нь дуусах юм. Тэрбээр Шведын уншигчид, сэтгүүлчидтэй уулзалт хийж олон төрлийн халз мэтгэлцээнүүдэд оролцож, Линдгрений төрлөх нутаг Виммербю тосгонд очжээ.
Астрид Линдгрений нэрэмжит олон улсын уран зохиолын шагналыг хүүхдийн нэртэй зохиолч 2002 онд таалал төгссөний дараа Шведийн засгийн газар бий болгожээ. Линдгрений зохиолууд дэлхийн 90 хэл дээр орчуулагдсан байгаа. Манай хүүхдүүд “Дээвэр дээр суудаг Карлсон” зохиолыг нь сайн мэднэ.
ALMA шагнал нь 2003 оноос хойш гардуулагдаж ирсэн бөгөөд хүүхэд өсвөрийн насныхны уран зохиолын салбарын томоохон шагнал юм. Шагнал нь таван сая швед крон буюу 616 мянган доллар юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР