Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос парламентийн 2016 оны сонгуульд 11 нам, гурван эвслийг оролцуулахаар бүртгэж, эрх олгосон билээ.
Сонгуулийн хуульд заасанчлан намууд тавдугаар сарын 23-28-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстойн дагуу МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо, бусад намуудын удирдах дээд байгууллагууд өнгөрсөн баасан гаригт хуралдаж, нэр дэвшигчдээ тодрууллаа.
СЕХ-нд 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулагдсан байгаа.
АЖЛЫН ХЭСЭГ:
- Тавдугаар сарын 28-30-ны хугацаанд нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг
- Тавдугаар сарын 30-наас зургадугаар дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч ажиллана. Ингэхдээ эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авах бөгөөд хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.
Намын нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргэж байна. Хүснэгтээс хэн хэнтэй өрсөлдөхийг харах боломжтой.