”Сонголт хийх” үү, ”Сонгох” уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

”Сонголт хийх” үү, ”Сонгох” уу?

ЭХ ХЭЛНИЙХЭЭ ИЛЭРХИЙ ЭМГЭГИЙГ ЭДГЭЭЕ №16

Социализмын үед орос, ардчилллын үед англи хэлийг даган үерлэн орж ирээд, урсан одолгүй үржин төлжиж, хавийн хогийг хамж цуглуулаад байгаа -ЛТ-ийг үндсээр нь цэвэрлэцгээе!

Учир нь орос хэлний нэршүүлэх арга, ялангуа англи хэлний “-ing, the” бүрийг -ЛТ-ээр орлуулснаас болж “хүргэлт үнэгүй, сонголт хийх, шахалт үзүүлэх, хананы хагаралт үүсэх, өвдөлт өгөх” гэдэг үгс үүсээд байна. Монгол хэлний ёсоо барьж үйл үг шиг харагдах ч нэрийн шинжтэй цагт нэрийн -Х-ээ санаж, ажилд оруулбал “үнэгүй хүргэх, сонгох, шахах, хана хагарах, өвдөх” болж, амьсгал боосон хаалт хашлага нурж, хийх, үзүүлэх, үүсэх, өгөх гэсэн хэлний хог урсан одно.

Цаашлаад “…нэг саалтаар 20 л сүү саадаг, эдгэрэлтийг түргэсгэнэ”,  дөрвөн хүний нэг нь бөөрний өвчлөлттэй байдаг, тамхидалт урагт нөлөөлдөг” гэсэн үгсийн –ЛТ хаалтыг авбал “нэг удаад 20л сүү саадаг, хурдан эдгээнэ, дөрвөн хүний нэг нь бөөрний өвчинтэй(бөөр муутай), тамхи урагт нөлөөлдөг” болж,  огиж цогиулсан -ЛТ-үүд үгүй болж, амьсгал боохоо болино.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Амьсгал боосон “-лт” хэмээх хаалт” өгүүллийн хэсгээс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж