УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн урамшууллын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол, Словакийн Засгийн газар хоорондын протоколын төслийн тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай, Чин ван Ханддоржийн хүндэтгэлийн хөшөөний тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах тухай, Төр, засгийн үйлчилгээний авто баазын талаар авах зарим арга хэмжээний тухай, Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгажээ.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай, Үл хөдлөх хөрөнгө худалдах, балансаас балансад шилжүүлэх тухай, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн гурав, дөрөвдүгээр бүлгийн хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх талаар олон улсын шинжээчдийн илтгэлийн төслийн тухай, Хөрөнгө гаргах тухай, Протоколд гарын үсэг зурах тухай, Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай, Түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай, Донровын Намдаг, Дамдины (Хөдөөгийн) Пэрлээ нарын мэндэлсний 100 жилийн ой тэмдэглэх тухай, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах журам батлах тухай, Зарим мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулах тухай, Монгол- Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан Хорооны III хуралдааны дүнгийн тухай, Мөнгөн шагнал олгох тухай, Цахилгаан шатны талаар авах арга хэмжээний тухай, Журмууд батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Мөн аймаг, нийслэлийн 2010 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний тухай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай, 2011 оны хаврын тариалалтын дүнгийн тухай, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, Сэтгэцийн эрүүл мэнд Үндэсний хоёр дахь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай тус тус танилцуулахаар болжээ.