Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногт “Авто машингүй” өдрийг тэмдэглэдэг. Дээрх өдөр нь ирэх сарын 4-нд тохиох бөгөөд энэ өдөр “Улаанбаатар-марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болох аж.
Мөн энэ өдөр “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амрах юм байна.
Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана.
Г.ХОРОЛ