–Нэвзат: Долоо хоногт нэг удаа л Истанбулын эрэг дээр ирдэг. Эндээс загас барих дуртай. Бас амралт болдог–
Байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоц, давтагдашгүй түүх дурсгалт байгууламж, архелогийн олдвортойгоос гадна гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн улсын нэг бол Турк юм. Далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн нь хэдийнэ жуулчдын анхаарлыг татсан орны нэг болсон.
Туркийн Истанбул хотод өдгөө 20 сая иргэн амьдарч байна. 8500 жилийн түүхтэй эртний соёл, иргэншлийн төв нөгөө талаас Ази, Европ тивийн зааг дээр оршдогоороо эл хот алдартай. Тус хотод өнөөдрийн байдлаар жилд 12 сая жуулчин ирдэг байна. Өөрийн орны уламжлалт соёл, онцлох шинж чанаруудыг харуулах бодлого Истанбулд шингэсэн учраас тус хотыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгджээ. Өдгөө Туркийн хамгийн их хүн амтай хотын нэгээр тооцогддог, улсынхаа эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг Истанбул хот өдгөө дэлхийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг юм.
Ингээд Истанбул хотын иргэн Нэвзаттай ярилцсанаа хүргэж байна. Түүний хувьд автомашины үйлдвэрт ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа далайн эрэг дээр ирж загасчлах дуртай нэгэн.
–Сайн байна уу. Би Монгол Улсаас ирсэн. Тантай ярилцаж болох уу?
-Сайн байна уу. Баярлалаа. Надтай ярилцах санал тавьсанд гайхлаа. Болно. Монголоос ирсэн гэхээр сонирхолтой санагдаж байна.
–Амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? Таны хувьд загасчлах дуртай байдаг уу?
-Истанбул хот сүүлийн өдрүүдэд сэрүүхэн байна. Би автомашины үйлдвэрт ажилладаг. Чөлөөт цаг гарах үед далайгаар аялах дуртай. Амралтын өдрүүдэд загасчлах дуртай. Бямба гаригтөчигдөр урьдын адил ирлээ. Өнөөдөр далайн эргээр хүмүүс их байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Сонирхолтой байгаа биз?
–Тийм. Сонирхолтой байна. Таны хувьд далайд гарч загас барих дуртай юу?
-Үгүй дээ. Надад далайд гарч загасчлах цаг маш бага. Тиймээс би далайн эрэг дээрээс загасчилна даа. Манай найзууд далайд гарч загасчилдаг. Гэхдээ би энд сурчихсан юм. Би Европ талд байна. Энд орчин сайхан харагддаг. Магадгүй надад эндээс загас барих амар юм шиг санагддаг.инээв
–Та өдөржин суугаад хэр загас барьдаг вэ?
-Янз бүр. Яг одоо бол загасчлах үе. Тиймээс аль болох их загастай гэртээ харьвал сайхан шүү дээ. Долоо хоногт нэг удаа ирэхдээ 2-3 кг загастай буцдаг. Энд ирэхэд бас сайхан амралт болдог.
–Таны хувьд хичнээн оронд очиж байсан бэ? Монголын тухай хэр сайн мэдэх вэ?
-Би Азарбайжан, Армен улсад очиж байсан. Энэ жил аялалд гарах төлөвлөгөөтэй байгаа. Монголын тухай сайн мэдэхгүй. Гэхдээ Монголын бөхчүүдийг мэднэ ээ. Тэгэхээр мэдэх юм болов уу.инээв Яагаад гэхээр жүдо, чөлөөт бөхийг би үздэг. Манай бөхчүүд ч гэсэн дэлхийд хүчтэй шүү дээ. Удахгүй олимпийн наадам болох гэж байна. Саяхан Монгол, Турк улсад чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн болсон шүү дээ. Би одоо санаж байна.инээв
–Та бөхөөс гадна хөл бөмбөгийн дэмждэг багтай байх. Аль багийг дэмжих вэ?
-Манай оронд хөл бөмбөг сайн хөгжсөн. Олон баг тоглож байна. Би бол Галатасарай багийг дэмждэг. Энэ жил дотоодын тэмцээнд түрүүлж чадаагүй. Их алдартай баг байгаа.
–Ярилцсанд баярлалаа.
– Далай эрэг дээр их олон хүн байна. Эхлээд би гайхсан шүү. Үнэхээр сонирхолтой юм. Цаг гаргаж надтай ярилцсан та бүхэнд баярлалаа.