“Хурд”-ынхан Чингисийн талбайд тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.05.28-нд нийтлэгдсэн

“Хурд”-ынхан Чингисийн талбайд тоглоно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болж байна.

Мөн оройн 19.00 цагаас эхлэн Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, 21:00 цагт “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болох бөгөөд  сонсогч, үзэгч фенүүдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаа дуулах юм байна.

Б.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж