Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Талбайн замыг нээлээ

Сүхбаатарын талбайн зүүн талын замыг өнөөдөр өглөөний 06.00 цагт нээж, хоёр талын замыг нь эсрэг урсгалтай болголоо. Өчигдөр 12:00 цагаас хойш замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж дуусгасан байна. Төрийн ордны баруун, зүүн талын хоёр замыг эсрэг урсгалтай болгосноор замын хөдөлгөөний нягтралыг багасах ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна. Энэ ажлыг нийслэлийн өмчит "Улаанбаатар зам засвар ашиглалт" компани хариуцаж, туслах  гүйцэтгэгчээр "Наран Булаг Хан" компани ажиллаж байна. Энэ ажилд нийт нэг тэрбум 54 сая төгрөг зарцуулжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж