10. Каракас, Венесуэл
Хэдий улсынхаа нийслэл нь боловч, гудамжны хулгай дээрэм, хар тамхины наймаачдаар дүүрсэн аюултай хот юм.
9. Сиудад Хуарез, Мексик
Хар тамхи дамлан зардаг худалдаачдаар дүүрсэн энэхүү хотын цагдаа нар нь хүртэл хар тамхины наймаачдадаа худалдагдсан байдаг. Тиймээс ихэнх гэмт хэрэгтнүүд шийтгэлгүй өнгөрдөг.
8. Кэйп Таун, Өмнөд Африка
Ядуурлын түвшин өндөртэйн улмаас гэмт хэргийн гаралт энэ хотыг жуулчдын айж явах хэрэгтэй бүсэд оруулжээ. Хэдий аюултай боловч энэ хотын байгалийн сайхныг үзэх гэсэн жуулчдын тоо буураагүй л байна. Гэхдээ тэд өдрийн цагаар л нүдээ баясгах боловч шөнийн цагаар энэ хотыг үзэх зоригтой хүн ховор.
7. Рио Де Жанейро, Бразил
Арван жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй тайван газар болсон боловч Бразилийг жуулчдыг айлгадаг хот хэвээрээ байсаар л байна. Ялангуяа шөнийн цагаар гудамжны дээрэм хулгайн хэргийн гаралт хамгийн өндөр байдаг. Хэдий хамгийн аюултай хотдын тоонд орсон боловч дэлхийг долоон гайхамшгийн нэгийг эзэмшдэг хотыг зорих жуулчид энэ хотруу чиглэсээр л байна.
6. Гуатемал, Гуатемал
Карибын эрэг дээрх Төв Америкийн гайхалтай хотыг хар тамхины наймаачид нь гутааж орхижээ. Хар тамхинаас гадна хулгай зэлгээ, машин тонох эрсдэл өндөртэй. Хэрэв Гуатемал руу аялахыг хүсё байгаа бол өөр хотууд руу нь аялсан нь дээр гэнэ.
5. Акапулко, Мексик
Саяхныг болтол энэ хот аялахад аюулгүй, тансаг зэргийн хотуудын тоонд орж байсан боловч, хар тамхины наймаа газар авснаас шалтгаалж нэр хүндээ алджээ. Сүүлд хийсэн судалгаагаар 100,000 хүн ам дунд 142 хүн нас бардаг тооцоо гарсан нь хүн амины хэргийн гаралтаар хамгийн өндөр улсуудын тоонд оруулжээ.
4. Багдад, Ирак
Бөмбөгдөлт, буун дуу зэрэг чимээг энд байнга сонсох боломжтой. Америзчуудын очих хамгийн дургүй, хамгийн айдастай хот бол Багдад юм. Тэгээд ч терроризмын үүр уурхай гэдгээрээ алдартай хот.
3.Кабул, Афганистан
Багдадын илүү аюултай хувилбар болсон хот
2. Карачи, Пакистан
Улс төрийн үймээн самуун ихтэй дээр гэмт хэргийн цар хүрээ нь терроизмтойгоо эн тэнцэнэ. Мөн дээр нь хамгийн их хөлсний алуурчинтай хот гэдгээрээ алдартай.
1. Сан Педро, Гондурас
100,000 хүн амд 169 хүн амины хэрэг гардаг буюу энэ үзүүлэлтээрээ дэлхийг тэргүүлж буй хамгийн аюултай хот. Мөн хууль бус зэвсгийн худалдаа газар авсны дээр дээрэм тонуул, хүчин зэрэг бүх төрлийн гэмт хэрэгт өртөх хамгийн эрсдэлтэй хот.