Вашингтон Пост сонин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч гэгдэх эмэгтэйтэй уулзаж нийтлэл бэлтгэсэн нь дэлхийн олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Тэр бол 60 орчим настай Швейцариас ирсэн цагаач Ко Ен Сук хэмээх нөхөр Ри Гангийн хамтаар АНУ-д амьдарч буй эмэгтэй юм. Тэрээр гэр бүлийн хамтаар 1998 онд Америк руу гарсан бөгөөд гурван хүүхэд нь ч бас жирийн Америк амьдралаар амжилттай амьдарч, харин өөрсдөө жижиг хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг аж. Тэрээр ярилцлагадаа хэлсэн үгэндээ: “Манай найзууд намайг азтай гэдэг. Хүүхдүүд минь сайн сургуульд явж байна. Юуг ч сайн хийдэг нөхөр маань байна. Бидэнд энд байгаа амьдралаа голох зүйл огт байхгүй” гэж ярьжээ.
Гэхдээ тэд сурвалжлагчдаас өөрсийн гэрийн хаяг болон Америк нэрийг олонд дэлгэхгүй байхыг хүссэн байна. Ко Ен Сукийн эгч болох Ко Ен Хуи нь Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг байсан бөгөөд Ким Чен Уныг Швейцарт байх үед нь өсгөсөн дотны хамаатан нь хэмээн өөрийгөө хэлж, Ким Чен Уны бага насны тухай сонирхолтой зүйлсийг ярьж өгчээ.