Өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийлгэхээр зарлаад байгаа юм. Гэвч сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх дээр намын бүлгүүдийн байр суурь дахин зөрсөн учраас өчигдөр байнгын хороод хуралдаагүй. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаанд оролцохгүй байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдаан болох эсэх нь тодорхойгүй байна.
Харин УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, чуулганыг гацаанаас хэрхэн гаргах талаар хэлэлцэхээр болжээ. Түүгээр гишүүдийн дунд шууд санал хураалт явуулж, сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг давамгайлуулахыг шийдэх гарц хэлэлцэх гэж байгаа ажээ. Үүнээс өөр гарц ч олдож болохыг үгүйсгэхгүй байгаа юм.
Д.ОЮУН