”Сахиусан тэнгэрүүд” сурталчилгаанд тоглов

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

”Сахиусан тэнгэрүүд” сурталчилгаанд тоглов

Фото: Victoria's Secret

"Victoria's Secret" брэндийн нүүр царай болсон "Саххиусан тэнгэрүүд" тус компанийн дотуур хувцас, аксессуарын  сурталчилгааны шинэ бичлэгийг Жастин Тимберлейкийн “Can’t Stop The Feeling” дууны аянд хийлгэжээ. Рекламын бичлэгт Жозефин Скривер, Стелла Максвелл, Жасмин Тукс, Эльза Хоск, Вита Сидоркина нар оролцсон байна. 

Видеоны  үйл явдал усан сангийн дэргэд өрнөх ба охид нарны хаалт дор бүжиглэдэг аж. 

"Victoria's Secret" эмэгтэй хүний дотуур хувцас, аксессур, гоо сайхны бүтээгдэхүүний томоохон компани юм. АНУ-ын Огайо мужийн  Колумбус хотноо байрладаг тус компани анхны загварын үзүүлбэрээ 1995 онд танилцуулжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж