Өөрийгөө идэвхижүүлэх тийм ч амар биш, ялангуяа хэцүү ажил ямарваа нэг сорилттой тулгарах үед бүүр ч хэцүү байдаг. Шинэ санаа хэрэгжүүлэх, хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл шинэ дэглэм, зарчмуудыг нэвтрүүлэхдээ хүмүүс маш их эргэлзэж ихэнхидээ хойш нь тавьдаг. Эсвэл бүүр тухайн зорилгоосоо няцаж орхидог.
Хүний бодол санаа бол хамгийн хүчтэй нь юм. Сөрөг бодлууд таныг зорилгодоо хүрэхэд саад болдог бол эерэг бодлууд илүү хүчтэй агаад таныг зорилгодоо хүрэхэд маш том түлхэц болдог. Хэрвээ таны толгойд сөрөг бодлууд эргэлдэж эхэлбэл дараах 50 бодол, сэдлийг сэтгэл зүрх болон толгойдоо цэцгийн үр адил суулгаж өгөх хэрэгтэй. Энэ нь үнэхээр үр дүнгээ өгч сэтгэл санаа, үйл хэргийг тань цэцэглүүлдэг юм шүү!
БИ ЮУГ Ч ХИЙЖ ЧАДНА. Энэ бол маш энгийн өгүүлбэр. Хэрвээ та оюун санаандаа энэхүү бодлыг суулгаж чадвал та үнэхээр чадна.
ИЙМ Л УЧРААС БИ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ. Өөрөө өөртөө чадахгүй байх талаас шалтаг хайхын оронд чадах талаас нь шалтаг хайх.
БИ ИЛҮҮ ИХИЙГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ. Та илүү сайхан амьдрах эрхтэй. Үүнд юу ч орж болно. Жишээлбэл: Илүү сайхан ажил, эрүүл мэнд, эсвэл мөнгө ч юм уу.
ҮҮНИЙГ ХИЙХЭД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ. Өнөөдөр таны хэдэн настай байх чинь чухал биш бөгөөд хир их боломжыг өмнө нь ашиглаж чадалгүй алдсан гэдэг ч мөн чухал биш юм. Гол нь ямар нэгэн томоохон шийдвэр гаргах, амьдралаа шинээр эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдэгт итгэх нь чухал.
СОРИЛТ ҮРГЭЛЖ БАЙЖ Л БАЙДАГ. Таны юу хийж байгаагаас үл хамааран сорилт үргэлж байж байдаг. Тийм ч учраас хэнийг ч таниас илүү байхыг бүү хүлээн зөвшөөр.
ХЭЗЭЭ Ч ТӨГС, ТОХИРОМЖТОЙ ЦАГ ГЭЖ БАЙДАГГҮЙ. Хэрвээ та төгс бөгөөд тохиромжтой цагийг хүлээж байгаа бол зүгээр л энэ талаар март. Хэзээ ч тийм зүйл байдаггүй юм.
ТӨГС ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ БАЙХГҮЙ. Бүх төлөвлөгөөнд тодорхой хэмжээний алдаа дутагдал байдаг.
БҮГД Л ХАА НЭГ ГАЗРААС ЭХЭЛДЭГ. Хэн ч амжилттай байх өгөгдөлтэй төрдөггүй. Бүгд л хаа нэг газраас эхэлдэг, харин ихэнхи нь бүхнийг 0-ээс эхэлдэг.
НЭГ ХОРОМД НЭГ АЛХАМ. Хэт богино хугацаанд олон зүйл хийж амжуулахын оронд нэг чанартай зүйл хийсэн нь илүү үр дүнтэй.
ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛ МИНЬ ЗӨВХӨН САЙНААР Л ЭРГЭХ БОЛОМЖТОЙ. Эхэндээ хэцүү байвал сүүл рүүгээ амархан болно.
БҮТЭЛГҮЙТЭЛ БОЛ ЗӨВХӨН ТҮР ЗУУРЫХ ЮМ. Хэрвээ та бүтэлгүйтвэл зөв гольдролоор явж байна. Амжилт бол олон бүтэлгүйтлийн дараа ирдэг зүйл.
АЛДААНААС СУРАЛЦАХ БОЛ МАШ АЗ ЗАВШААНТАЙ ХЭРЭГ. Та алдаж байж л дараагийн удаа илүү сайн болно.
ӨНӨӨДӨР БОЛ БҮХ ЗҮЙЛИЙГ ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХ АЛТАН БОЛОМЖ. Өчигдөр бол өнгөрсөн. Өнөөдөр бол хамгийн 1-рт.
ХЭРВЭЭ ҮҮНИЙГ ХИЙХЭД АМАРХАН БОЛ ХҮН БҮР Л ХИЙХ БАЙСАН. Амар зүйл хэзээ ч үнэ цэнэтэй байдаггүй.
“ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР” ӨДӨР ГЭДЭГ НЬ ӨНӨӨДӨР БАЙХ УЧИРТАЙ. Хэрвээ та бусадтай л адил бол та хэзээ нэг өдөр гэдэг үгийг зорилго болон хүсэл тэмүүлэлээ тодорхойлохдоо хэрэглэнэ. Тэгвэл яг одооноос ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР гэдэг үгийг ӨНӨӨДӨР-өөр соль.
СӨРӨГ БОДЛУУД НАМАЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ. Таны сөрөг бодлууд зүгээр л нэг бодлууд гэж хүлээж авч сурах.
БИ ӨМНӨ НЬ ҮҮНЭЭС Ч ХЭЦҮҮ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙСАН. Өнгөрсөнд хийж байсан амжилттай зүйлүүдийнхээ талаар бодох.
БҮХ ЗҮЙЛ ХӨДӨЛСНИЙ ҮР ДҮНД БИЙ БОЛДОГ. Амьдралд та хичээж хөдөлмөрлөхгүйгээр хэзээ ч, юуг ч авч чадахгүй.
ХӨДЛӨӨГҮЙ ХАРАМСАЖ БАЙСНААС ХӨДӨЛЖ ХАРАМССАН НЬ ДЭЭР. Юу ч хийгээгүйдээ харамсаж сууснаас, буруу шийдвэр гаргасандаа харамсаж суусан нь дээр.
НАДАД ХЭН НЭГНИЙ ЗӨВШӨӨРӨЛ ХЭРЭГГҮЙ. Хүмүүс таныг солиотой гэж бодож байсан ч хамаагүй өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.
БИ ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ ЗАЯАНЫ ЭЗЭН. Та өөрөө ирээдүйд хэн болох эсэхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй.
ШАЛГАЛТАНД УНАХ ЭСВЭЛ ДАВАХ ГЭДЭГ ЗҮЙЛ АМЬДРАЛ ДЭЭР БАЙХГҮЙ. Хэн ч таныг дүгнэх ёсгүй. Амьдралд та аливаа зүйлийг оролдож үзэлгүйгээр дүгнэгдэх боломжгүй.
УЙТГАРТАЙ ШИЙДВЭРҮҮД УЙТГАРТАЙ ҮР ДҮНГ Л АВЧИРДАГ. Хөгжилтэй, баяр баясгалантай алхамуудыг хийх хэрэгтэй.
ЭРСДЭЛ БОЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛ. Эрсдэл бол бодит юм. Гэвч бодит хүчин чадал л түүнийг ач холбогдолтой болгодог.
ТЭВЧЭЭР БОЛ ХАРАМСАХААС ХАМААГҮЙ ИЛҮҮ МЭДРЭМЖ. Тэвчээр гаргах хэцүү ч харамсахаас хамаагүй таатай мэдрэмж.
ИХЭНХИ ШИНЭЛЭГ, САЙХАН САНААНУУД ЭХЭНДЭЭ БОЛОМЖГҮЙ, СОЛИОТОЙ МЭТ САНАГДДАГ. Таных ч мөн адил.
ХҮМҮҮСИЙН ДЭМЖЛЭГ НАДАД ХЭРЭГТЭЙ. Найзууд, гэр бүл, хамтран ажиллагсад тань таныг солиотой, дэмий зүйл хийж байна гэсэн ч бусад өөр хүрээлэлээс таныг дэмжих хүмүүс ямагт байдаг.
ТУРШЛАГА БОЛ ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ. Хэдийгээр зорилго, зорилт тань таны хүлээлтээс өөр үр дагавар авчирсан ч та туршлага гэдэг хэний ч булааж авч чадахгүй зүйлтэй боллоо.
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ НЬ ҮРГЭЛЖ ӨӨРИЙН ГЭСЭН ШАН ХАРАМЖТАЙ БАЙДАГ. Хамгийн багаар бодоход та оролдлого хийсэндээ өөртөө баярлах болно.
ӨДӨР БҮР ТАНЫХ. Өнөөдөр, маргааш түүний дараагийн өдөр ч таныг зорилгодоо хүрэх алхам хийхийг хүлээж байдаг.
МИНИЙ ХАРЖ БАЙГАА ӨНЦӨГ БУСДЫН ХАРЖ БАЙГАА ӨНЦӨГӨӨС ИЛҮҮ НАДАД ЧУХАЛ. Бусдын юу гэж бодох нь чухал биш таных л чухал.
ШИЙДЭГДДЭГГҮЙ АСУУДАЛ ГЭЖ БАЙХГҮЙ. Бүх л зүйл тодорхой шийдэлд хүрдэг.
ЖИРИЙН НЭГ ҮЙЛДЭЛ НЬ ЖИРИЙН НЭГ АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГОДОГ. Хэн ч жирийн нэгэн, бусадтай адил байхыг битүүхэндээ хүсдэггүй. Та ч мөн адил.
БҮХ ЗҮЙЛ САЙЖИРЧ БОЛДОГ. Хэрвээ та болхи, дутуу байдлаас ямарваа нэг зүйлийг эхэлсэн бол түүнийг хэзээд засан сайжруулах боломж үргэлж байдаг.
БИ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ЗҮЙЛЭЭ ЯДАХ ЮМГҮЙ СУРЧ ЧАДНА. Учир нь үнэгүй суралцах нөөц бололцоо өнөө үед элбэг болсон.
БИ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗСЭН ЗҮЙЛДЭЭ ГАРАМГАЙ БАЙЖ ЧАДНА. Дадлага хийх нь таныг тухайн зүйлийг онц, сайн хийж чаддаг болгодог.
ТОЛГОЙД БАЙГАА ЦОРЫН ГАНЦ ҮНЭТ ЗҮЙЛ ТАНЬ “СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ” ЮМ. Та сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсэх л юм бол та сэтгэлийн тэнхээтэй байж чадна.
БИ ЮУ ХҮСЭЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА. Зорилгууд чинь таныг юунд хүргэх вэ гэдгээ үргэлж мэддэг байх. Зорилгодоо хүрлээ гэж өөрийгөө үргэлж төсөөл.
МЭДРЭМЖ НЬ БОДЛЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДХҮҮН БАЙДАГ. Хэрвээ таны итгэлгүй байдал болон айдас нь зөвхөн таны бодлоос үүсэлтэй байгаа гэдгийг ухамсарлавал та эдгээр сөрөг мэдрэмжүүдийг хянах боломжтой болно.
ДАХИН САНАЖ ЯВАХ:ОРОЛДЛОГО БА БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙСНААС ХАВЬГҮЙ ДЭЭР. Энэ бол хорвоогийн үнэн.
БИ ХЭН Ч БОЛЖ ЧАДНА. Таныг хэн нэгэн болоход хэн ч, юу ч саад болж чадахгүй.
БИ ХИЧЭЭХГҮЙГЭЭР ЯЛАХ БОЛОМЖГҮЙ. Хүчин чармайлт бол үр дүнг харах хамгийн цэвэр бөгөөд тунгалаг цонх.
МИНИЙ АМЬДРАЛ БОЛ МИНИЙ ШИЙДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН. Хамгийн тансаг бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа мэт шийдвэр бүртээ анхаарч байх.
БИ ӨЧИГДӨРӨӨСӨӨ ИЛҮҮ САЙЖИРСАН. Та илүү тайван, ухаалаг, илүү туршлагатай болсон байна.
НЭГ ШӨНИЙН ДОТОР БҮХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭЖ БАЙХГҮЙ. Тэвчээр болон хөдөлмөр бол таны хамгийн үнэнч найз.
ЭХЭЛСЭН Л БОЛ БҮХ ЗҮЙЛ АМАР БАЙХ БОЛНО. Эхэлсэн л бол та өөрөө ч илүү идэвхитэй болж буйгаа анзаарах болно.
БИ ЗОРИЛГОДОО ХҮРСЭНИЙХЭЭ ДАРАА ӨӨРИЙГӨӨ ШАГНАХ БОЛНО. Жижиг ч байсан хамаагүй энэ таныг сэдэлжүүлэх болно.
БИ ҮҮНИЙГ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ Ч БИШ, ӨРӨӨЛ БУСДЫН ТӨЛӨӨ Ч МӨН АДИЛ ХИЙЖ БАЙНА. Магадгүй хийж байгаа зүйл тань таны гэр бүл болон бусад хүрээлэлд хэрэгтэй байж болох юм. Энэ нь илүү хүчтэй сэдэлжүүлэлт болох талтай.
БОЛОМЖ ҮРГЭЛЖ ТАНЫ ХАЖУУД БАЙДАГ. Өмнөх боломжоо үгүй хийсэн ч танд дахиад үзээд алдах боломж үргэлж нээлттэй байдаг.
ХЭРВЭЭ ҮР ДҮНГҮЙ БОЛВОЛ САЙХАН ТҮҮХТЭЙ БОЛЛОО ГЭЖ БОДОХ. Ядаж л сайхан түүх болгоод хүнд ярьчих сонирхолтой зүйлтэй боллоо гэж бод.
Эерэг бодол сэтгэлгээ нь зөвхөн хуучны зүйр цэцэн үг ч юм уу сэтгэлгээ биш юм. Сөрөг бодол, сэтгэлгээгээ багасгаж, эерэг сэтгэлгээгээр дүүргэх нь таны сэтгэл санааны байдлыг сайжруулаад зогсохгүй мэдрэмж ба аливаа зүйлийг хийх гүйцэтгэлийг сайжруулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм.
Эх сурвалж: THE ENTREPRENEUR
Орчуулсан Г.АНУДАРЬ