Обама Хирошимад түүхэн айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Обама Хирошимад түүхэн айлчлал хийлээ

АНУ-ын төрийн тэргүүн 70 жилийн дараа атомын бөмбөг хаясан газар нутагт хөл тавилаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1945 онд АНУ Японы Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш анх удаа тус хотод айлчлал хийж байна. Тэрбээр  “Энэ бол дэлхийн II дайнд амиа алдсан бүх ард түмэнд хүндэтгэл үзүүлэх завшаан юм. Мөн дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, цаашид цөмийн зэвсэг ашиглах шаардлагагүй гэдгийг нотлох боломж” хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Барак Обама дэлхийн II дайнд амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж болох ч АНУ Хирошимад атомын бөмбөг хаясанд уучлал гуйхгүй гэдгийг Вашингтон өмнө нь мэдээлж байв. АНУ Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаар Япон улс дэлхийн II дайнд бууж өгсөн билээ.

Барак Обама Хирошимад атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн япон иргэдтэй уулзалт хийх аж. АНУ 1945 онд Японы Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаас олон мянган хүн амиа алдсан юсэ. АНУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзах болсон Японы иргэн Сунао Цубой “АНУ-ын ерөнхийлөгч ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Бидэнд уучлалт хэрэггүй. Тэр хүн төрөлхтөний сайн сайхны төлөө Хирошимад ирсэн байгаасай гэж найдаж байна. Бид үзэн ядалтыг ардаа орхин гар барилцах болсонд баяртай байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж