“Тhe Lemons” хамтлагийн дөрөв дэх бие даасан “Unplugged” тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа болно. Тус хамтлагийнхан "Залуу Ленины ойролцоо 3н давхарт", “RED цомог”, “Тhe lemons III” зэрэг гурван цомогт багтсан шилдэг 15 дуугаа дуулж сонсогчидтойгоо нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх аж. Энэ удаагийн тоглолт “Хайртай”, “”Цэнхэр нүдэн”, “Мэлхий гүнж” зэрэг залуусыг байлдан дагуулсан дуунуудаа сонгодог хөгжимтэй хослуулж дуулахаараа онцлог юм. “Тhe lemons” хамтлаг залуус уг тоглолтын дараагаар шинэ цомгийнхоо ажилд орох гэнэ.
А.СҮРЭН