Зөөврийн компьютерийнхээ зайг хэрхэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Зөөврийн компьютерийнхээ зайг хэрхэн хамгаалах вэ?

Таны зөөврийн компьютерийн цэнэг хурдан дуусаад байна уу?  Батерей нь цэнэгээ удаан барих зорилготой бүтээгдсэн байдаг бөгөөд эдлэгээ явагдах тусам цэнэгээ барих чадвараа алддаг. Энэ нь таны батерей бүрэн цэнэглэгдсэн ч батерейны өөрийн бодит хэмжээ буурч байна гэсэн үг юм. Батерей нь хурдан дуусах мөн богино хугацаанд цэнэглэгдэх нь үүний шинж тэмдэг, хэрэв та анзаарсан бол цэнэглэгчээ салгах төдийд таны зөөврийн компьютер цэнэгээ алдах болно. Муудсан батерей нь хангалттай цэнэгтэй байсан ч ( 70 , 80 хувь ) гэнэт унтрах эрсдэлтэй. Батерей тань зориулагдсан цэнэгийнхээ 40 хувь хүртэлх цэнэг барьж чаддаг болсон тохиолдолд батерей дуусаж байгааг мэдэгдэнэ. Windows  7-гоос өмнөх үйлдэлийн систем ингэж мэдэгдэх боломжгүй. Энэ мэдээллийг авах шаардлаггүй гэж үзвэл Battery metter-т check хийн унтрааж болно.

Battery meter батерейг дуусаж байгааг мэдэгдэж байгаа нь.

Зарим батерей 40 хувьдаа хүрхээсээ өмнө асуудалтай болдог. Батерейны байдлыг шалгадаг тусдаа программууд байдаг тэдгээрийг ашиглавал илүү хурдан асуудлыг мэдэх боломжтой. Батерейн нийтлэг асуудлуудын шийдлийг харах

            Note

Зарим компьютер үйлдвэрлэгчид батерейны хүчин чадал сүүлийн бүрэн цэнэглэлтийн түвшинг зааж өгсөн байдаг, тиймээс таны батерей аюулын босгоос доогуур бөгөөд таньд ямар ч анхууруулга өгөхгүй байх боломжтой юм. Хэрэв таны компьютерын батерей дүүрэн цэнэгтэй байгаад хурдан дуусаж байвал батерейндаа баяртай гэж хэлэх цаг иржээ. Хэрхэн солих тухай компьютер үйлдвэрлэгчийн мэдээллийг нэг шалгаарай.

Battery meter ашиглан эрчим хүчний хэрэглээг хянах

Windows taskbar – т байрлах Battery meter нь  батерейг хянахад хялбар байх хэрэгсэл юм. Энэхүү battery meter дүрс нь таны компьютер цэнэглэгдэж байгааг зааж байна  батерей зарцуулагдаж буй үед ийнхүү харагдана  . Battery meter нь таны зөөврийн компьютерийг цэнэглэх шаардлагатай мөн хэдэн хувийн цэнэг үлдсэн, хичнээн цаг ажиллах чадалтайг тооцож харуулдаг.

Battery meter дээр дарснаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Power plan сонгох, мөн нэгээс илүү батерей байгаа бол хэр их цэнэглэх зэргээр ашиглаж болох юм. Power plan өөрчлөх мөн more power options хэсэгрүү орсноор нэмэлт тохиргоог ашиглах боломжтой.

Battery meter дахь power plans

Power plan ашиглан цэнэгээ хадгалах

Power plan ашиглан та компьютерийн ажиллах чадварт нөлөөлөхгүй энгийн аргаар цэнэгэээ хадгалаж чадна. Энэ нь үндсэндээ таны компьютерийн программ хангамж хэр цэнэг зарцуулалт хийх тохиргооны хэсэг юм.

  • Balanced – Энэхүү тохиргоо нь таны зөөврийн компьютерийн үндсэн тохиргоо юм. Таныг ажиллаж байх дэлгэцийн гэрлийг тодруулах, идэвхгүй үед хэмнэх үүднээс дэлгэцний гэрлийг бүдэгрүүлнэ.
  • Power saver – Энэ сонголт нь батерэй цэнэглэх шаардлагатай болсон үед таньд тус болох болно. Дэлгэцний гэрлийг бууруулан цэнэгийг хэмнэнэ.

Мөн та өөрийн power plan гаргах боломжтой бөгөөд үндсэн хоёр plan-г өөрчлөн, устгах боломжтой.

Dell брэндийн сүүлийн үеийн загварууд нь цэнэглэгч залгаастай байсан ч батерай нь цэнэгээ бүрэн авсан тохиолдолд автоматаар цэнэг шахалтыг зогсоодог болсон. Энэ нь батерайны насжилтийг илүү уртасгадаг. Хэрэв та зөөврийн компьютераа албан ёсны борлуулагчаас авсан бол баттерайгаа хайж цаг алдалгүй шууд үйлдвэрээс нь захиалаад авчируулах боломжтой байдаг. Тиймээс худалдан авалт хийхдээ албан ёсны борлуулагч мөн эсэхийг заавал шалгаж байгаарай.

Dell брэндийн албан ёсны борлуулагч PC mall

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж