МАХН-ынхан жагсаал хийхгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан жагсаал хийхгүй

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76  гишүүн жагсаал хийж, өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдсэн. Өглөөний 09.00 цагт Чингисийн талбайд "Шударга сонгуулийн төлөө" гэх уриа бүхий тайван жагсаал хийхийн сацуу тус намын дарга Н.Энхбаяр нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.  Гэвч тэд жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө авч амжаагүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж аваагүй байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж