Өмнөд Солонгосын арми хойгт гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын арми хойгт гал нээжээ

Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хөлгөөс өнөө өглөө /2015.5.27/ хойгт гал нээжээ. Хойд Солонгосын эргүүлийн болон загасчлалын завь усан хилийн маргаантай бүсэд нэвтэрсний дараа анхааруулах гал нээсэн хэмээн Сөүлийн албаныхан мэдээлжээ. Хойд Солонгосын хоёр завь орон нутгийн цагаар үүрийн 7.30 цагт Шар тэнгис дэх усан хилийн маргаантай бүсэд нэвтэрсэн аж. Улмаар Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн таван удаа анхааруулах буудлага хийжээ. 1950-1953 онд үргэлжилсэн Хойгийн дайнаас хойш хоёр Солонгосын усан хилийн асуудал маргаантай явж ирсэн аж.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх цөмийн туршилт хийснээр хоёр орны харилцаа хурцдсан юм. Харин Пхеньяны талаас энэ тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгост цэргийн зөрчлийг намжаах яриа хэлцэл хийх саналыг тавьсан ч Сөүл хүлээж аваагүй аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж