Р.Амаржаргал эмэгтэйчүүддээ боломж олгоно

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал эмэгтэйчүүддээ боломж олгоно

2016 оны УИХ-ын сонгуульд Р.Амаржаргал гишүүн Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр болж, дүүргийнхээ Ардчилсан намаас уржигдар “виз” авсан ч эмэгтэй нэр дэвшигчид боломж олгохын тулд байраа тавьж өгөх хүсэлтийг өчигдөр намын даргадаа гаргажээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд нь 76 тойрогт сойх нэр дэвшигчийнхээ 15-ыг нь эмэгтэйчүүдээс бүрдүүлсэн байх ёстой юм. Гэвч одоогоор тус намын намын анхан шатнаас таван эмэгтэй нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөх “виз”-ээ аваад байгаа. Иймээс эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийн тулд Р.Амаржаргал гишүүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй болж байна.

Сонгуулийн тухай хуульд заасан эмэгтэйчүүдийн квотоо мөрдөхгүй бол улс төрийн нам нь хууль зөрчсөн болох юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж