Найм дахь удаагийн сонгуулийн онцлог

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Найм дахь удаагийн сонгуулийн онцлог

Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоор батламжаа авсан.  Парламентын найм дахь удаагийн сонгуулийн онцлог юу вэ?


  • Гадаадад амьдарч байгаа 150 мянган иргэн сонгуульд саналаа өгөхгүй

  • Автомат машинаар саналын хуудсыг тоолох бөгөөд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд хяналтын тооллого явуулна.

  • Хяналтын тооллого явуулах хороог сугалааны шугамаар шийднэ.

  • Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

  • Нэр дэвшигчид зургаадугаар сарын 11-28-ны хооронд л сурталчилгаа хийх эрхтэй.

  • Хуульд заасан үндэслэлээр зөрчил гаргасан бол бүртгэхгүй. Жишээ нь: бэлэн мөнгө тараасан, дайллага, цайллага, гадаад дотоодод явуулсан нь тогтоогдвол СЕХ эргүүлэн татна.

  • Нийтдээ хоёр сая иргэн саналаа өгнө.

  • “Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

  • Сонгуулийн зардлын дээд хэмжээ 4.4 тэрбум төгрөг.

  • Бие даан нэр дэвшигч нь нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

  • Нам улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байна.

  • Намын сонгуулийн зардлын данснаас захиран зарцуулах эрх нь улс төрийн намын хууль тогтоомж, дотоод дүрэмд заасан эрх бүхий нэг этгээдэд хадгалагдах бөгөөд түүний эрх олгосноор өөр этгээд захиран зарцуулж болно.

  • Мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байх ажээ.

Энэ мэт урьд өмнөх сонгуулиас онцлог шинж олонтой сонгууль айсуй.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж