Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас албан ёсоор нэр дэвшигч болоход шаардагдах сонгогчдын төлөөллийн саналыг авч болзлоо хангажээ. АНУ-ын Хойд Дакотад болсон санал хураалтад 15 төлөөлөгч Дональд Трампад санал өгснөөр нийт 1239 саналтай болсон байна. Дональд Трамп Бүгд найрамдах намаас өрсөлдсөн 16 хүнийг ялж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан, Бүгд найрамдах намаас ирэх долдугаар сард эцсийн байдлаар зардах юм.
Харин Ардчилсан намаас Хиллари Клинтон, Берни Сандерс нарын хооронд төлөөлөгчдийн саналыг авах өрсөлдөөн үргэлжилж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшигч болоход 74 төлөөлөгчийн санал дутуу байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА