Дарханы АН-ынхан шударга үнэний төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.27-нд нийтлэгдсэн

Дарханы АН-ынхан шударга үнэний төлөө тэмцэнэ

Дарханы Ардчилсан намыг угсаа залгамжилсан хунтайж нар шиг ах дүү, өөрийн хүмүүсээр удирдуулж 12 жил ялагдуулж, намаа хагалган бутаргаж, хууль бус даргатай, хууль бус намын хороог бүрдүүлж, хууль бус 2 тамга ашиглаж байгаа Дашуудад Ардчилсан намын дарга Улс төрийн намын тухай хуулийн 11.1  зүйл, 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол, 2014.10.13 өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн  сонгуульд орно гэж итгэмжлэл олгосоноор энэ удаагийн орон нутгийн сонгуульд Дарханы ардчилсан намаас намын гишүүн бус тухайн тойрогийн гишүүдтэй огт уулзаж байгаагүй намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй олон хүн нэр дэвшсэн төдийгүй 10-р багт МАН гишүүнийг нэр дэвшүүлсэн нь энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялагдах нь нэгэнт тодорхой болоод байна.

УИХ сонгуульд оролцох нэр дэвшигчдийг мөн л хууль бус намын хорооноос тодруулж М.Сономпил, Н.Мөнхдаш, давхар дээлт Р.Бурмаа нарыг ҮЗХ-д танилцуулахаар болсон байна.

Намын үндсэн дүрмийн дагуу , улс төрийн намын тухай хууль болон төв намын хяналтын байгууллагаас шийдвэрлэсэн хууль ёсны намын хорооны гишүүдийг сонгосон  5800 гишүүний саналыг үл хүндэтгэж хууль бусаар өгсөн итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар Дарханы ардчилсан намын гишүүд  тэмцэж , төв намын байран дээр өлсгөлөн хүртэл зарлаж тэмцсэн.

Дарханы ардчилсан намын гишүүдийн зүгээс ҮЗХ гишүүдэд хандаж энэ нам улс төрийн намын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол , үндсэн дүрэм гэж байдаг бол , хяналтын ерөнхий хорооны шийдвэр биелэгддэг бол , дарга бүхнийг шийддэг коммунист нам биш бол хууль бусаар сонгогдсон ҮЗХ гишүүдийг батламжлахгүй байх , Дархан-Уул аймгийн ардчилсан намтай ямарч холбоогүй , намынхаа засгийн газрыг унагааж хяналтын ерөнхий хорооны 2016.05.26 өдрийн 16/02 тоот тогтоолоор намаас хөөх шийтгэл ногдуулах үндэслэлтэй байгаа Р.Бурмааг батламжлахгүй байхыг хүсэж байна.

Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд сонгууль дөхсөн энэ цаг мөчид үндсэн дүрмийн хүрээнд намын эв нэгдэлийг хангасан шийдвэр гаргана гэдэгт Дарханчууд итгэж байгаа бөгөөд аливаа хууль бус шийдвэртэй тэмцэлийн хурц хэлбэрийг сонгон тэмцэхээ мэдэгдэж байна.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж