Хуурын аялгуунд Сүхийн талбай уярлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Хуурын аялгуунд Сүхийн талбай уярлаа

Сүх жанжны талбайг өчигдөр шар, цагаан  дээл, монгол гутлаар гоёсон 999 морин хуурчид чимж өнжлөө.У чир нь Очирваань хайрхнаараа овоглосон Завхан нутгийн багачуул 999 морин хуурын аялгуугаар Сүхийн талбайн жаврыг үргээхээр цугларсан нь энэ.  Бага үдийн хэрд тус талбайд цагаан, шаргал өнгөөр хосолсон бяцхан морин хуурчид хэдийн байрлалаа эзэлчихсэн зарим нэг нь хуураа хөглөж байх шиг. Тэдний дунд хөл нь газар хүрэхгүй хэрнээ адтай нь аргагүй хуураа татах долоон настай Б.Бэлгүтэй олны анхаарлыг эрхгүй татна. Хэн бүхэн “тэрийг хараачээ” хэмээн өхөөрдөцгөөнө. 999 морин хуурч хүүхэд Ю.Дэлгэрнасан багшийнхаа хэрхэхийг хүлээн үүрэглэнэ. Хүүхэд л болсон хойно энэ хооронд босон харайх, морин хуураа оролдох, нүүрээ дараад үүрэглэх зэргээр ихэд чилээрхэж, томоогүйтэн, багш нараасаа зэм хүртэж харагдсан. Бяцхан морин хуурчдыг 09:00 цагт талбайд авчирснаар бүтэн гурван цаг чилтэл суулгасны эцэст арайхийн баяр ёслолын ажиллагаа эхэллээ. Монгол үндэстний бахархал болсон морин хуурын хөг аялгууг Монгол Улсын түүхэнд анх удаа 999 морин хуурч тоглож байгаа нь энэ. Морин хуурын түрлэг “Жалам хар”-аар эхэлсэн бол есөн морин хуурч “Хос эгшиг” аялгууг эгшиглүүлж, цаашлаад 33 морин хуурч, 99 морин хуурч “Сэрсэн тал” аялгууг тоглож сонирхууллаа. Харин хөгжмийн зохиолч Н.Жанцаноровын “Монгол аялгуу”-г 999 морин хуурчид эгшиглүүлэх үест талбайд цугларсан олны сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж байх шиг. Энэ үест бяцхан хуурчид нуурын бидэртэх долгио адил нэгэн зэрэг нэгэн зүгт хөгжмийнхөө аялгуунд уусан ганхах нь үнэхээр биширмээр. Сүүлийн хэдэн жилд энэ талбай болсон, болоогүй гэж бухимдан жагсагчдаар бүрхэж байсан бол энэ удаад морин хуурын аялгуугаар жаврыг үргээлээ.

Аймгийн Засаг дарга Я.Санжмятав “Завхан нутгийнхаа хүүхдүүдийг морин хуур сургах гэж гурван жил зүтгэсэн үр дүн өнөөдөр л гарч байна” гэв. 2-9 дүгээр ангийн 1200 хүүхдийг сургаснаас тусгай шалгаруулалтаар 999 морин хуурчдыг сонгож авсан.  Шижир алтын сорьц 999. Түүнтэй адил бидний хувьд үндэсний урлаг энэ хэмжээний үнэ цэнэтэй байх ёстой гэдэг утгаар нь энэ тоог сонгосон гэнэ.

Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар өгүүлэх морин хуурын аялгууг Сүхийн талбайд эгшиглүүлэх, тэгш ойн улсын наадмын нээлтэд оролцуулах санаачлагыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан гэнэ. Тэрээр Отгонтэнгэр уулын тахилгад оролцох үеэрээ тэдгээр хүүхдүүдийн хуурын аялгуунд сэтгэл хөдөлснийх үү, Улаанбаатарт зочлохыг урьжээ.

Бяцхан морин хуурчдыг 09:00 цагт талбайд авчирснаар бүтэн гурван цаг чилтэл суулгасны эцэст арайхийн баяр ёслолын ажиллагаа эхэллээ. Монгол үндэстний бахархал болсон морин хуурын хөг аялгууг Монгол Улсын түүхэнд анх удаа 999 морин хуурч тоглож байгаа нь энэ. Морин хуурын түрлэг “Жалам хар”-аар эхэлсэн бол есөн морин хуурч “Хос эгшиг” аялгууг эгшиглүүлж, цаашлаад 33 морин хуурч, 99 морин хуурч “Сэрсэн тал” аялгууг тоглож сонирхууллаа. Харин хөгжмийн зохиолч Н.Жанцаноровын “Монгол аялгуу”-г 999 морин хуурчид эгшиглүүлэх үест талбайд цугларсан олны сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж байх шиг. Энэ үест бяцхан хуурчид нуурын бидэртэх долгио адил нэгэн зэрэг нэгэн зүгт хөгжмийнхөө аялгуунд уусан ганхах нь үнэхээр биширмээр. Сүүлийн хэдэн жилд энэ талбай болсон, болоогүй гэж бухимдан жагсагчдаар бүрхэж байсан бол энэ удаад морин хуурын аялгуугаар жаврыг үргээлээ.

Аймгийн Засаг дарга Я.Санжмятав “Завхан нутгийнхаа хүүхдүүдийг морин хуур сургах гэж гурван жил зүтгэсэн үр дүн өнөөдөр л гарч байна” гэв. 2-9 дүгээр ангийн 1200 хүүхдийг сургаснаас тусгай шалгаруулалтаар 999 морин хуурчдыг сонгож авсан.  Шижир алтын сорьц 999. Түүнтэй адил бидний хувьд үндэсний урлаг энэ хэмжээний үнэ цэнэтэй байх ёстой гэдэг утгаар нь энэ тоог сонгосон гэнэ.

Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар өгүүлэх морин хуурын аялгууг Сүхийн талбайд эгшиглүүлэх, тэгш ойн улсын наадмын нээлтэд оролцуулах санаачлагыг анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан гэнэ. Тэрээр Отгонтэнгэр уулын тахилгад оролцох үеэрээ тэдгээр хүүхдүүдийн хуурын аялгуунд сэтгэл хөдөлснийх үү, Улаанбаатарт зочлохыг урьжээ.

 Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж