УИХ-ын 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байдаг. Уг асуудлыг Ардчилсан намаас дэмжиж санал өгсөн нэр бүхий найман гишүүн, санал хураалтад оролцоохгүй нэр бүхий долоон гишүүнд хариуцлага тооцох хүсэлтийг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны тавдугаар сарын 26-ны өдөр гаргажээ. Уг тогтоолоор Ардчилсан намын гишүүдэд хариуцлага тооцох улмаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх утга агуулагдаж байгаа аж.
Уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүн нэр дэвших, эс дэвших асуудал шийдэгдэх нь.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн:
- Р.Амаржаргал
- Ж.Батзандан
- Х.Баттулга
- Д.Батцогт
- Р.Бурмаа
- М.Зоригт
- Б.Наранхүү
- Л.Эрдэнэчимэг
Санал хураалтад оролцоогүй гишүүд:
- Д.Арвин
- Г.Баярсайхан
- М.Батчимэг
- Д.Ганбат
- Д.Ганхуяг
- С.Одонтуяа
- С.Эрдэнэ нар байгаа юм.
Т.НОМИН