Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг “Хүүхэд бүхэн инээж байг” уриан дор 2, 4, 15, 17 дугаар хороодын иргэний танхимд 5 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд дээрх хороодын хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин, зорилтот бүлгийн нийт 679 хүүхэд оолцож баярын бэлгээ гардан авлаа. Баярын арга хэмжээний үеэр авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтоор бяцхан дүү нартаа бэлэг барьсан юм.