СХД-ийн АН нэр дэвшигчээ тодруулахаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

СХД-ийн АН нэр дэвшигчээ тодруулахаар хуралдаж байна

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах сунгаа ид явж буй юм.

Сонгинохайрхан дүүрэг нь зургаан мандаттай найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Кекүшюзан Д.Батбаяр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нарын дунд ширүүн өрсөлдөөн болж байна.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш товлогдсон. Түүнээс урьтаж аймаг, дүүргүүдийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулан, Үндэсний зөвлөлдөх хороонд оруулж батлуулах юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж