Монголын жүдо дөрөвт эрэмбэлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Монголын жүдо дөрөвт эрэмбэлэгдэж байна

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд одоогоор 13 тамирчин оролцох боломжтой болоод байгаа. Энэ үзүүлэлтээрээ Монголын жүдо дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд эрэгтэй 7, эмэгтэй 6 жинд төлөөллөө оролцуулах юм.

Монголын жүдо бөхийн шигшээ баг Лондонгийн олимпод 9 эрх авч байсан бол Рио де Жанейрогийн олимпийн циклд амжилт арвин байж, 13 эрхийг өөрийн болгоод байна. Энэ нь жүдо бөхийн өлгий нутаг Япон, олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил,Франц улсын багийн араас бичигдэж буй тоо юм. Манай улстай хамт Германы баг 13 эрхтэй дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол БНСУ, ОХУ, БНХАУ гэх мэт их гүрнүүд Монгол Улсын ард байгаа юм.

"Рио-2016" олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээн эрхийн болзлоо хадгалж гэмээнэ Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажина.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж