Нийслэлийн хэмжээнд нийтдээ 14 цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Тэдгээр хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд “Хэсгийн байцаагч-2016” тэмцээн тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тус тэмцээнийг Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа аж.
Уг тэмцээнээр дамжуулан албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварын төвшинг дээшлүүлэх зорилготой аж.
Тэмцээнд оролцогчдыг 10 үзүүлэлтээр шалгаруулсан бөгөөд тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, Дэд байранд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, Гутгаар байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр нар тус тус шилдгээр тодорчээ.
Т.НОМИН