Mongolian State Academic Theatre of Opera and Ballet
Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” 3 бүлэг, 3 үзэгдэлт балетыг УДБЭТеатрын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016оны 05 сарын 28, 29-ний өдрүүдэд тохиож байна.
“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд уг балетыг сэргээн тавьсан бөгөөд өдийг хүртэл манай театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг бүтээл болжээ. Балетыг ХБ,АЖ,ТШ Б.Жамъяндагва дэглэн тавьж ерөнхий удирдаачаар УГЗ Ц.Намсрайжав, ерөнхий зураачаар Д.Сүхбаатар нар ажилласан байна. Энэхүү цоглог, хөгжилтэй балетын гол дүр болох Коппелиус өвгөний дүрийг МУГЖ Р.Батсайхан, МУГЖ Ц.Цогтсайхан, үзэсгэлэнт охин Сванильдагийн дүрийг МУГЖ Ю.Цэрмаа, Д.Энхтуяа, ханхүү Францын дүрийг АЖ О.Ганбаатар, Б.Гомбосүрэн нар анхлан бүтээсэн түүхтэй.