МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

МАН-ын Бага хурал маргааш товлогдсон ч одоо хэр нь аймгийн намын хороод нь хуралдаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулаагүй байна.

Эх сурвалжийн мэдээллээр бол МАН-ын хороод маргааш үдээс өмнөдөө хуралдах сураг дуулдаж байгаа бол мөн МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид нь анхан шатнаас тодрохгүй Бага хурлаас тодорно гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн болбол МАН анхан шатны байгууллагынхаа саналд үндэслэх бус зөвхөн Бага хурлын 310 гишүүнээр хайрцаглаж нэр дэвшигчдээ тодруулж болзошгүй байгаа юм.

Ардчилсан намын хувьд уржигдраас эхлэн аймгийн намууд нь хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаандаа оруулж батламжлахаар болж буй. Хэдийгээр зарим аймгаас тодорсон нэр дэвшигчид нь “Хэтэрхий сул хүн байна” гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа ч дотоод ардчилалтайгаа харуулан нэр дэвшигчдээ анхан шатнаас гаргаад байна.

Өнөөдрийн хувьд нийслэлийн гурван дүүрэг, гурван аймгийн Ардчилсан нам хуралдахаар болсноос Баянхонгор аймгийн Ардчилсан нам хуралдан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарыг УИХ-ын сонгуульд сойхоор болж, шийдвэрээ гаргажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж