Рене Магриттын үзэсгэлэн Ливерпульд нээгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Рене Магриттын үзэсгэлэн Ливерпульд нээгдэв

Царайг нь ногоон алимаар дүрсэлсэн бүрх малгайтай эрийн зургийг та лав хаа нэгтээ харсан нь гарцаагүй. Бельгийн сюрреалист зураач Рене Магриттын уран зургийн үзэсгэлэн Ливерпулийн “Tate” галерейд бүрэн эхээрээ тавигджээ. Зураачийн бүтээлийг урлагийн ертөнцөд өндөр үнэлдэггүй боловч зар сурталчилгааны мангасууд ихээр ашигладаг. Хүмүүсийн харж, бодож дассан зүйлсийг итгэмээргүй хачин дүрсэлсэн түүний бүтээлүүдийг CD, номын нүүр, зурагт хуудаснаас авахуулаад ханын зурагт хүртэл гаргасан байдаг. Ренегийн хамгийн маргаантай бүтээл болох “Энэ гаанс биш” хэмээх зураг үнэндээ гаанс биш ердөө дүрслэл гэдгийг харуулдаг аж. Зураачийн бүтээлүүд тогтсон ойлголт, үзэл бодлыг өөр өнцгөөс харахыг хичээсэн нууцлаг хэрнээ уншигдахуйц байдаг гэж урлаг судлаачид үздэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж