Нийслэлийн Сонгуулийн хороог хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Сонгуулийн хороог хууль зөрчсөн гэв

Өнөөдөр нийслэлийн Монгол Консерватив намын удирдлагууд “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд нийслэлийн Сонгуулийн хорооноос ялгавартай шийдвэр гаргаж байгаа учраас хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Уг нь СЕХ-ны дүрэм журам аль ч намд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Эх орончдын нэгдсэн эвсэл, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслүүдийг НИТХ-ын сонгуульд оролцохоор хүсэлтээ хүргүүлэхэд СЕХ-ноос орон нутагт өөрийн гэсэн салбаргүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. Гэтэл хуульд заасан нэр дэвшигчийн хугацаа өнгөрчихсөн байхад тус хоёр эвслийн нэр дэвшигчдийг дахин бүртгэх шийдвэр гаргасан байна. Ийнхүү нийслэлийн сонгуулийн ерөнхий хороо өөрийнхөө гаргасан шийдвэрийг хэдхэн хоногийн дотор өөрчилж дахин шийдвэр гаргаж байгаа нь аливаа нэг улс төрийн хүчний эрхшээлд ажиллаж байна гэх хардлага төрүүлж байгаагаа нийслэлийн Монгол Консерватив намын хорооны дарга Б.Энхбаяр хэлсэн юм.

Сонгууль бол хувь хүн, хууль завхаруулагч хүмүүсийн заавраар явдаг зүйл биш. Тиймээс иргэдийн өмнөөс Монгол Консератив намын нийслэлийн төлөөлөл ийнхүү хэвлэлийн бага хурал хийж байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж