Сэлэнгэ мөрөн дээр гурван усан цахилгаан станц бариулах нь Байгал далайг мөхөөх аюултай тухай өгүүлсэн материалыг Оросын “Известия” нийтэлжээ.
Байгаль нуур нь экологийн сүйрлийн аюулд орсон. Хэрэв арга хэмжээ авахгүй бол Арал нуур шиг ширгэн алга болно гэж Оросын “Известия” сонин бичжээ. Монголын төлөвлөсөн гурван том цахилгаан станцыг Сэлэнгэ мөрөн дээр босгох нь Байгал нуурт экологийн маш том хор хөнөөлийн авчирна гэж Оросын Эрчим хүчний яаманд болсон хаалттай зөвлөлгөөн дээр хэлэлцсэн тухай тус сонин өгүүлэв. Энэ тухай Эрчим хүчний компаниуд ба яаман дахь эх сурвалжууд сонинд өгүүлсэн байна…
…Монголын талыг цахилгаан эрчим хүчээр альтернатив хувилбаруудаар нууц зөвлөгөөний хоёрдугаар шат Эрчим хүчний яаманд болжээ. Оросын эрчим хүчний компанийн төлөөлөгчид түүн дээр өөрсдийн саналыг дэвшүүлсэн бөгөөд түүнийг ойрын хоногуудад Монгол дахь Орос-Мнголын шинжээчдийн комисст дамжуулах гэнэ.
“Известия” сонины мэдээгээр, энэ зөвөлгөөн дээр нэлээдгүй их санал гарчээ. НП "Советом Рынка» ПАО "Интер РАО» хоёр хамтарч худалдааны үнийг шинэчлэн хямбаржуулж хүчин чадлын нийлүүлэлтийн гэрээнд анхаарах хэрэгтэй гэв. Шинжээчдийн гаргасан тооцоогоор Монголын цахилгааны үнэ дадал болсон 12-13%-иас 88%-иар нэмэгдсэн байна. Компани хүчин чадалд нь багтах коэффициентийг буулган цахилгааны үнийг нь буулгах санаачилга дэвшүүлжээ.
“Россеть” сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэн Монголын өмнөд хэсэгт шинээр сүлжээ босгон тус улсад Буриад, Байгаль орчны хязгаар, Эрхүүгээс илүүдэл цахилгаан нийлүүлэх санал гаргав.
“Русгидро” компани Монголын цахилгааны сүлжээний дэд бүтцийн схемийг чухалчлах санал тавив. Харин “Гидропроект” “Шүрэнгийн УЦС-ын босголтоос татгалзаж, дулааны цахилгаан станц болон ГАЭС (гидроаккумляторын цахилгаан станц) зэргээр солих хувилбарыг тавьжээ.
Сибириэс Монголд цахилгаан нийлүүлэхэд эрчим хүчний зах зээлийн зарчмыг боловсруулж, экспортын үнэлгээнээс нийлүүлэлт болон аргагүй эрхэнд хийгдэх үйлдвэрлэлийг хасах хэрэгтэй болно гэж “Евросибэнерго” компани сонинд тайлбарлав.
Энэ нь Монголын бүх эрэлтийг Сэлэнгэ, Байгальд гай тарилгүйгээр хангах боломжийг өгнө. Өмнө нь зөвхөн Эрхүү мужаас 900 сая квт/ц цахилгаан нийлүүлж байсан нь өнөөгийн Монголын хэрэглээний дөрөвний нэг юм хэмээн Эрчим хүчний компани тайлбарлав.
Зөвөлгөөн дээр замын шинэ зургийн хүрээнд Эрчим хүчний цагирагт холбох хувилбарыг санал болгожээ. Энэ баримт нь (замын зураг) урт хугацааны шат (Эрчим хүчний цагираг барьж байгуулах) ба богино хугацааны шат (Монголын өмнөд, хойд хэсэгт сүлжээ босгох) зэргээс бүрэлдэх юм.
Монголын эрчим хүчний асуудлыг “цус бага урсгасан аргаар” шийдэх чадвар Орост байгаа гэдэгт Төрийн думын депутат, Экологийн дээд зөвлөлийн гишүүн Олег Лебедев итгэлтэй байна.
-Бидэнд гайхамшигтай шинжлэх ухааны нөөц хүчин байгаа, байгууламжийн шинжилгээ дүн шинжилгээ нь байгаа. Тиймээс Сибириэс цахилгаан шугам тийш нь татаж болно. Экспортын шинэ гэрээ байгуулж ч болно. Эс тэгвээс 1000 хүрэхгүй ГВт цахилгаан эрчим хүч дэлхийн цэнгэг усны хамгийн том эх үүсвэрийн хөнөөж, Сэлэнгийн цутгаланг устган, Буриад ба Эрхүү мужийн суурингуудын ундааны усыг тасална хэмээн Олег Лебедев өгүүлж байна.
Эрчим хүчний яамнаас энэ талаар шуурхай тайлбар өгсөнгүй, учир нь энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд нь Монголд албан томилолтой байгаа гэжээ.
Гэхдээ, "Известия» сонины уулзсан хүн нь асуудлын эцсийн шийдвэрт хүрээгүй, хоёр тал бүх саналуудыг нягт нямбай авч үзэх болно гэж хэлжээ.
Гэхдээ энэ асуудал Монголын өөрийн шийдвэрлэх асуудал, Орост хамаагүй гэдгийг хоёр ОХУ-ын тал зөвшөөрсөн талаар албаны эх сурвалжууд нэгэнтэй мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР