Найдангийн Түвшинбаяр Баянхонгорт дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Найдангийн Түвшинбаяр Баянхонгорт дэвшинэ

Сонгуулиар Булган аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэгдэж байсан Опимпын хошой медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. Баянхонгор аймгийн хувьд гурван мандаттай. Аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, олимпын хошой медальт, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон талаар олимпын аварга маань өөрийн пэйсбүүк хуудсандаа мэдээлэв.

 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж