Шүүх Крис Браунд охиноо харах эрхийг өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Шүүх Крис Браунд охиноо харах эрхийг өгчээ

Дуучин Крис Браун охиноо харах эрхийн төлөөх шүүхийн маргаанд ялалт байгуулжээ. Ниа Гузман алдарт дуучныг хар тамхи хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон зэрэг шалтгаанаар Крис Брауны эсрэг шүүхэд зарга үүсгэсэн аж. Ниа Гузман охиноо харах өдрийн тоог нэмэгдүүлж, Крисийг хатуу хараа хяналт дор охинтойгоо хамт цагийг өнгөрөөж байх хүсэлт гаргажээ. Харин шүүхээс Крис Браунд хатуу хяналт тавих шаардлагагүй гэж үзэн сард 12 өдөр охинтойгоо байх эрхийг хэвээр үлдээсэн байна.

Үүний зэрэгцээ Ниа Гузман Крисээс хүүхдийн тэтгэмжийн мөнгөө нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Крис Браун сард 2500 ам.долларыг охиныхоо тэтгэмжид өгдөг байна. Харин Ниа үүнийг 16 мянган ам.доллар болгохыг хүсчээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TMZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж