Канадын эрдэмтэд давс бага хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдгийг үгүйсгэж байна. Харин тэд давсгүй хоол хүнс нь хүнд зүрх судасны өвчний нэмэгдүүлдэг гэж тогтоов. Давстай эсвэл давсгүй хоолтнуудын хувьд зүрх судасны өвчний ялгаа нь бараг байхгүй шахуу бөгөөд давсгүй хоолтнуудынх нөгөөгөөсөө ялимгүй их ажээ. Харин давсгүйгээс бие махбодийн гормоны өөрчлөлт өөрчлөгдөх эрсдэлтэй болж таарлаа.
Канадын Гамильтон хотын Макмастерийн их сургуулийн мэргэжилтнүүдийн удирдлага дор явуулсан өргөн цар хүрээтэй судалгаа нь давс багатай диетын хэрэглээ нь зөвхөн даралттай хүмүүст л тустай гэдгийг тогтоов. Харин эрүүл хүмүүст давсны хэрэглээг багасгах нь хор хөнөөлтэй ажээ.
Цагаан хоолтнууд ба эрүүл амьдралын дэглэмийг шүтэгчид нарыг судалгаанд хамруулснаас гадна 49 орны 130 000 хүний цусны дээжийг шалган үзсэн байв. Эрдэмтэд давсны хэрэглээ ба зүрх судасны өвчний холбоо, шигдээсийн эрсдэл зэргийг илүүтэй анхаарчээ. Үр дүнд нь хоол хүнсний давс бага байх нь зүрх судасны өвчний тоог нэмэгдүүлсэн байхыг тогтоожээ.
“Хлорид натрийг бага хэрэглэх нь үнэндээ даралтыг буулгадаг ч гэсэн тэр нь давсны дундаж хэрэглээнийхээс өчүүхэн бага үр дүнтэй байна. Түүний зэрэгцээ давс огт хэрэглэхгүй байх нь гормоны дэвсгэр өөрчлөгдөхтэй холбоотой учраас даралт буулгахаас ноцтой үр дагавартай” гэж судалгааны удирдагч Эндрю Менте хэлж байна.
Эрдэмтэд эрүүл хүмүүст таарсан давстай хоол хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Хлорид натрийн өдрийн хэрэглээ нь гурван граммм орчим байх ёстой гэнэ. Эсрэгээр хэрэглэвэл хүн даралттай даралтгүйгээс үл хамааран зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь амархан гэнэ. Энэ судалгаа нь үзүүлснээс өдрийн хэрэглээ нь хоёр ба түүнээс бага грамм байх нь зүрхний шигдээс, цус харвалт гаргах аюултай болов.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР