Төв Европын дөрвөн орон ирэх жил Балтын тэнгисийн гурван улсад цэргээ илгээх болсноо мэдэгдлээ. Чех, Унгар, Польш, Словак улсаас 600 цэргийг Эстони, Латви, Литва улсад байршуулахаар төлөвлөжээ. Орон тус бүр 150 цэргийг гурван сарын хугацаанд Балтын орнуудад байршуулж, ОХУ-аас ирэх түрэмгийлэл, заналхийллээс хамгаалах гэнэ. Эстони, Латви, Литва улсын зүгээс тус бүр 1000 орчим гадаадын цэргийг нутагтаа байршуулах хүсэлтэй байгаа аж.
Энэ нь хүйтэн дайнаас хойш НАТО болон ОХУ-ын хооронд зөрчил хамгийн ихээр хурцадсаны илрэл болж байна. Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэний дараа Балтын тэнгисийн орнууд Москвагаас болгоомжилж, аюулгүй байдалдаа санаа зовних болжээ. Крым хойгийн хэрэг явдлын дараа НАТО, ОХУ-аас харилцаа хамтын ажиллагааг тасалсан юм. Польшид ирэх долдугаар сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох билээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА