Н.Алтанхуяг төрсөн нутагтаа нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг төрсөн нутагтаа нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл өмнө нь байсан. Тэгвэл энэ нь худлаа болж төрсөн нутаг болох Увс аймгаас нэр дэвших мандатаа аймгийн намын хорооноос авсан байна.  Увс аймгийн Ардчилсан намын хороо аймагтаа ирж нэр дэвшээч гэсэн саналыг түүнд тавьсан гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө нүүр номын хуудаснаа “Ардчиллынхан бид 4 жил ихийг хийж, бүтээж чадсан. Илүү ихийг бүтээхээр багаараа хамтдаа зүтгэнэ ээ” гэсэн байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж