Берлин Оросын эсрэг хоригийг цуцлахыг хүч байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Берлин Оросын эсрэг хоригийг цуцлахыг хүч байна

Зигмар Габриэль

Дэд канцлер, Эдийн засаг, эрчим хүчний сайд Зигмар Габриэль Оросын эсрэг хориг арга хэмжээг аажмаар цуцалж эхлэхийг уриалсан тухай Германы Bild агентлаг мэдээлэв. Мекленбург-Өмнөд Померанийн газар нутагт Оросын ажил хэрэгч хүмүүсийн өдрийн арга хэмжээн дээр тэр энэ мэдэгдлийг хийжээ. Уг арга хэмжээнд Оросын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров оролцжээ.

“Өмнөх туршлагаасаа харахад, урт удаан хугацаагаар тусгаарлан хязгаарлах нь юунд ч хүргэдэггүйг бид мэднэ. Эцсийн дүнд зөвхөн яриа хэлэлцээр л тусалдаг” хэмээн Германы сайд мэдэгдлээ. Минскийн Украины талаарх тохиролцоог хэрхэн биелүүлснээс уг хоригийг цуцлах ёстойг тэр онцолжээ.

Тавдугаар сарын 25-нд Европын холбоо жилийн эцэс гэхэд, Оросын эсрэг хоригоо хэсэгчлэн цуцална гэсэн мэдээллийг Брюсель дэх дипломат эх сурвалж хэлсэн байна. Түүний хэлснээр, хоригийг хэвээр үлдээхийн төлөө Польш, Балтийн орнууд, Их Британи, Швед байгаа бол хоригийг цуцлахын төлөө Унгар, Грек, Кипр, Словак, Итали зогсож байгаа гэнэ.

Хоригийг цуцлах асуудлыг Крымыг буцаах , Минскийн тохиролцоог Москва хэрхэн биелүүлсэнтэй холбож үздэг. Оросын тал Донбассын сөргөлдөөний оролцогч биш гэж нэг биш удаа мэдэгдээд, Минскийн тохиролцоог биелүүлэх хариуцлага нь Украин, Донбоссын сөргөлдөгч талуудад байгаа гэдэг юм. Оросуудыг Крымын ард иргэд нь өөрсдөө Орост нэгдэхээр шийдсэн учир хойгийг буцаах асуудал байхгүй гэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж