Таны тамхийг 8 настнууд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Таны тамхийг 8 настнууд бэлтгэж байна

HUMAN RIGHT WATCH-ын хамгийн сүүлийн үеийн судалгааны тайлангаас үзэхэд мянга мянган Индонез хүүхдүүд тамхины навч ургуулдаг талбайд ажиллаж байна. Энэ нь нэн аюултай, хортой нөхцөл бөгөөд никотины гүн хордлогод орох, хорт хавдартай болох зэрэг аймшигт үр дагавартай юм.

Тамхины үйлдвэрлэлээрээ дэлхийд 5-д жагсах Индонез улсын тамхины үйлдвэрүүдэд хүүхдүүд ажилдаг нь илэрсэн бөгөөд тэд ихээр халуурч, химийн хорт бодисоос маш ихээр хордож байгаа юм.

13 настай Аюу “Би тамхины навчны ургацын талбайд ажиллах бүртээ дотор муухай оргиж байнга бөөлждөг” гэж судалгааны багийнханд хэлжээ.

“Хүүхэд байхаасаа л би ургац хураадаг талбай руу явдаг байсан.Миний ээж, аав тамхины тариалангийн талбайд ажилладаг.Ихэнхдээ би ээж аавдаа, бас хааяа хөршүүддээ тусалдаг. Миний эгч, ах, дүү нар бүгдээрээ энд ажилладаг” гэжээ.

Судалгааны багийнхан нийт 227 хүмүүстэй ярилцлага хийсний 132 нь 8-17 насны хүүхэд байжээ. HUMAN RIGHT WATCH-аас Индонезийн засгийн газар болон тамхины компаниудаас хүүхдүүд ажиллуулахыг хатуу хориглохыг шаарджээ. Үүний дагуу “Хүнд аюултай нөхцөлд ажиллаж буй хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, таслан зогсоох” албан шаардлагыг хүргүүлжээ.

Гэвч Индонезийн засгийн газраас няцаасан хариу өгжээ. Мөн түүнчлэн CNN –ийн тодруулга хүссэн асуултад хариулахаас тус улсын Хөдөлмөр эрхлэлт, шилжин суух асуудал эрхэлсэн яам татгалзсан байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт

HRW-аас “Эдгээр компаниуд нь хүүхдийг хөдөлмөр, эрүүл мэндээр мөнгө хийж байна, энэ бүхнээ таслан зогсоох нэн шаардлагатай” хэмээн үзэж байгаа аж.

Индонезийн хуулиар бол 18 нас хүрээгүй хүүхдүүдийг химийн найрлага ихтэй, нэн аюултай нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог.

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын тооцоолж байгаагаар 1,5 сая 10-17 настай хүүхдүүд Индонезийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажилладаг аж. Үүнээс яг хэд нь тамхины үйлдвэрт ажилладаг нь тодорхой бус байгаа юм.

Никотины гүн хордлого

АНУ-ын Үндэсний хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн институци тамхины үйлдвэрийн ажилчид нь нойтон тамхины ургамалтай ихэвчлэн ажилладаг учраас никотины хордлогоос үүдэлтэй ногоон тамхины өвчлөлөөр авах онцгой эрсдэлтэй байдаг гэж мэдэгджээ.

Энэ өвчний шинж тэмдэг болох толгой эргэх, бөөлжих, дотор эвгүйрэх,толгой өвдөх зэрэг нь дээрх 130 бага насны хөдөлмөр эрхлэгчдэд илэрсэн юм. Мөн хамгийн аюултай нь тархины үйл ажиллагаанд нь маш сөргөөр нөлөөлдөг аж. Дээрх байгуулагын үзэж байгаагаар хүүхдүүд энэхүү өвчинд илүү мэдрэмтгий, эмзэг байдаг аж.

Индонез улсд мөн бага насны хүүхдүүд маш ихээр тамхи татдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар 10-14 настай 3,9 сая хүүхэд жил бүр тамхичдыг эгнээнд орж байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж