Татварын буцаан олголтыг өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

Татварын буцаан олголтыг өгч эхэллээ

Өнөөдрөөс эхлэн олон хүний хувийн дансанд гэнэт мөнгө орж ирэн баярлуулж байна. Учир нь Хувь хүний албан татварын хуульд заасан татварын буцаан олголтыг өгч эхэлж байгаа юм. Хуульд зааснаар орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн байна. Тэднээс 71,9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авахаар болсон юм. Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон билээ. Эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголтыг гуравдугаар сард өгсөн бол хоёрдугаар ээлжин хүмүүсийн татварын буцаан олголт өнөө өглөөнөөс дансанд шилжин орж буй ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж