
Монголын Ногоон намын өнгөрөгч зургадугаар сарын 18-ны өдөр хуралдсан ээлжит Их хурлаар баталсан гэх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт нь тухайн хурлаар хэлэлцэгдээгүй, хэлэлцсэн гэх хэдий ч хурлын тэмдэглэлд тусгагдаагүй зэрэг нь ийнхүү бүртгэхээс татгалзах шалтгаан болжээ.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлд заасан нам өөрийн үйл ажиллагаандаа баримталвал зохих зарчмуудыг баримталж их хурлаа хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай болсныг Дээд шүүхийн тогтоолд дурдсан байна.
С.Отгон