Америкийн Levi's компани тавдугаар сарын 20-нд өөрийн жийнсний хамгийн алдартай 501 загвар гарсны 163 жилийн ойг тэмдэглэв.
Эдгээр жиинсүүд нь 1853 онд бүтээгдсэн бөгөөд тэр цагаас хойш загварын гадаад төрх нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч таван халаас нь хэвээр үлджээ. Компанийнхаа ойгоор тэд өөрсдийн жийнсний загвар бүрийн үнийг 15 хувиар хямдруулж, нэрийн барааны дэлгүүртээ заржээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур, тус компани 501 загварынхаа тухай цуврал киног гаргасан юм. Эхнийх нь “501 ажилдаа явж байна” нэртэйгээр жийнсийг ажлын хувцас болгон сурталчлав. Хоёр дахь “Стиль” нэртэй кино нь уг жийнсний загварууд аж үйлдвэрт хэрхэн нөлөөлснийг харуулсан байв. “Бослого” нэртэй гурав дахь кино нь “Levi’s 501” нь хэрхэн соёлын бэлгэдэл болсныг үзүүлжээ.
Levi's (Levi Strauss & Co.) компанийг Ливай Стросс гэдэг ажил хэрэгч хүн 1853 онд Сан-Франциско (АНУ) хотноо үүсгэн байгуулжээ. Эхлээд хувцасны төмөр дэгээг 1873 онд патентлуулж авчээ. Гол төлөв деним даавуугаар өдөр тутмын хувцас, мөн гутал, аксессуар бэлтгэн үйлдвэрлэдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР