УИХ-ын чуулган тавдугаар сарын 31-нд завсарлах талаар яригдаж байсан ч тавдугаар сарын 24-нд завсарлаж, зургаадугаар сарын 23-нд дахин цуглаж хуралдахаар боллоо. Уг асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.
-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сонгуульд бэлдээд эхэллээ. Энэ үед чуулганы хуралдаанд оролцох байтугай болчхоод байгаа болов уу. Сүүлийн үед УИХ-ын чуулган хуралдахад ирц хангалтгүй байгаа. Гэтэл маш олон хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эдгээр хуулиуд чанар муутай гарвал сөрөг нөлөөтэй. Энэ бол тийм сайн зүйл биш учраас даргын зөвлөлийн хурлаар шийдээд, УИХ-ын чуулган завсарлаж байна гэж ойлгож байна. Цөөнхийн зүгээс ч чуулганыг завсарлуулах санал тавьж байсан.
-Би гайхаж байна. Ингэж яарч, сандарч завсарлуулах шаардлага байсан уу. Уг нь төлөвлөгөө ёсоор бол энэ долоо хоногийг дуустал хуралдах ёстой байсан. Цаг хугацааны хувьд тавдугаар сарын 31-нд завсарлуулахаар яригдаж байсан. Энэ нь сонгууль болохоос нэг сарын өмнө гээд бодохоор болж байгаа юм. Гэтэл гэнэт чуулган завсарлуулсан нь чуулганы үйл ажиллагаатай холбоотой гэхээс илүү далд улс төртэй холбоотой асуудал байсан болов уу гэж би таамаглаж байна.
-УИХ-ын чуулган гэнэт завсарлах болсонд би гайхаж байна. Энэ мэдээг сонсоод сонгууль болох хугацааг хойшлуулах магадгүй гэх хардлага төрсөн.
-Эрүүгийн тухай хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн тулд дагалдах хуулиуд батлах шаардлагатай байсан. Гэвч хойшлогдож байна. Одоо зургаадугаар сарын 23-нд эргэж цуглаад батлах боломж байхгүй. УИХ-ын гишүүд ихэнх нь тойрогтоо ажиллаад явна. Тэд сонгууль дуустал хуулиуд батлаад сууж байна гэж байхгүй. Ингээд есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн тухай хууль мөрдөгдөж эхлэх нь ойлгомжгүЙ болчихлоо. Хууль зөрчигдөөд явж байгаа нэг асуудал бол АТГ-ын даргыг томилох тухай асуудал байна. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан саналыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тодорхой бус шалтгаанаар энэ чухал байгууллагын даргыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Үүний цаана олон хардлага дагууллаа.
-Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй хэлэлцэх ёстой асуудал бол төсвийн тухай асуудал юм. Ялангуяа хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульчилсан хэд хэдэн асуудал өргөн баригдсан. “Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл”, “2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл”, “2018,2019 оны төсвийн төсөөлөл”, “2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан”-г хаврын чуулганаар хэлэлцэх хуультай. Эдгээр асуудлыг хэлэлцэж баталснаар ирэх оны төсвийг боловсруулах нөцлөл бүрдэх учиртай. Долоодугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллага 2017 оны төсвийн төслийг боловсруулж эхэлдэг. Энэ бол хойшлуулж болшгүй асуудал. Гэтэл энэ хаврын чуулганд хэлэлцээгүй нь төсөв боловсруулахад тодорхойгүй байдалд оруулж байна.