Ч.Сангарагчааг Зайсангийн хориход хуваарилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг Зайсангийн хориход хуваарилжээ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа  анхан болон давж заалдах шатны шүүхэс 2.4 жилийн хорих ял сонссон ба түүнийг цагдан хорих 461 дүгээр анги, дамжин өнгөрүүлэх хорих ангиас Зайсангийн  хорих ангид шилжүүлжээ.

Тэрбээр дамжин өнгөрүүлэх хорих ангийн эмнэлгээс гарангуутаа тус анги руу хуваарилагдсан  байна. Харин дэд дарга Д.Сундуйсүрэн дамжин өнгөрүүлэх хорих ангидаа ял эдэлж байгаа бол Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотод ял эдэлж байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх ирэх намраас шийдэх бололтой. Учир нь Дээд шүүх ирэх долоо хоногоос амрах юм байна. Тэгэхээр Ч.Сангарагчаа нарын хэргийн хяналтын шатны шүүх хурал сунжрах нь тодорхой болоод байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж