ОХУ Эгийн голын станцыг монголын хэрэг гэжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.26-нд нийтлэгдсэн

ОХУ Эгийн голын станцыг монголын хэрэг гэжээ

ОХУ-ын байгалийн нөөц ашиглалтын хяналтын алба тэргүүтэй төлөөлөгчид Эгийн голын усан цахилгаан станц /УЦС/-ын асуудлаар Монгол Улсын талтай зөвшилцөлд хүрчээ. 1992 оноос эхлэн яригдсан Эгийн голын УСЦ баригдах ажил нэг алхам урагшлах боломжтой болж байна. Тус УЦС өдийг хүртэл ашиглалтад орохгүй байсан шалтгаан нь ОХУ-аас Байгаль нуурт хор нөлөө үзүүлнэ гэж байсан юм. Тиймээс тус төслийг явуулахгүй байх шаардлагыг ОХУ-ын талаас тавьсаар өдийг хүрсэн гэж хэлж болно. Харин уржигдар /05.24/ Монгол Улс ОХУ-тай ойлголцож, Эгийн голын УЦС-ыг барих нь Монгол Улсын дотоод хэрэг гэдгийг оросууд хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл тус УЦС нь Байгаль нуурт ямар ч хор хөнөөл учруулахгүй гэх эрдэмтдийн дүгнэлттэй оросууд санал нийлсэн гэлээ.

Эгийн голын УЦС баригдснаар 315 мегаватын хүчин чадалтай, эрчим хүчний системийг тогтвортой ажиллуулж чадах, найдвартай станц бий болно гэж салбарынхан нь тооцоолсон. Одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөж, оргил ачааллыг хаахын тулд бүх цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж бусад үед эрчим хүч үйлдвэрлэдэг байдал зогсоно гэж төслийн багийнхан харж байна.

5,7 тэрбум куб метр усны нөөц бүхий цэнгэг нуур үүсгэж цэвэр усны томоохон нөөцийг бий болгон, цөлжилтөөс хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын нэг бүрэлдэхүүн хэсэг болгох нь эгийн голын УЦС-ын нэг том давуу тал болох юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж