Уртын дуучид нар шингэтэл шуранхайлна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Уртын дуучид нар шингэтэл шуранхайлна

Бөхийн өргөөний гадаа талбайд зассан өргөө цагаан гэрт уртын дуучид шуранхай хадааж байна. Өнөөдөр өглөө морин цагт буюу 11.40 цагт энэхүү уртын дууны түрлэг өргөх арга хэмжээ эхэлсэн юм.

Эл арга хэмжээг маргааш бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнөө хийх гэж байгаа “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа санаачилсан бөгөөд сүүлийн жилүүдэд тасраад байгаа уртын дууг бүтнээр нь дуулах уламжлалыг сэргээсэн нь энэ байлаа. Тус уртын дууны түрлэгийг нээн уртын дууч, соёлын тэргүүний ажилтан докторант Ц.Дэлгэр “Түмэн эх” дууг гурван түрлэг дуулжээ. Гавьяат жүжигчин Баттөмөр “Эр бор харцага” дууг дуулан түрлэг өргөсөн бөгөөд  гавьяат жүжигчин Б.Базарбат зэрэг 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөөд байгаа юм.

Уртын дууны түрлэг тасрахгүй үргэлжилж буй энэхүү шуранхайд дуучин Д.Үүрийнтуяа “Уяхан Замбуутивийн наран” дуугаараа гурван түрлэг өргөжээ. Мөн баяр наадмын тоглолтод оролцохоор бэлтгэлээ хийж буй Ардын дуу бүжгийн чуулгын уртын дуучид ирж нар шингэтэл дуулах аж.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж