Чирдэг чемодан, сандал, унадаг дугуй бүгд eFolfi-д

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

Чирдэг чемодан, сандал, унадаг дугуй бүгд eFolfi-д

Оновчтой шийдэл, гайхалтай загвараараа олон шагналыг хүртсэн eFolfi-ыг Jianmin болон SumiWang нар зохион бүтээжээ.

Тун авсаархан хэрнээ хялбархнаар хэлбэрийг нь хэрэглээндээ тохируулан өөрчилж, олон янзаар хэрэглэж болох уг бүтээл нь олны анхаарлыг ихэд татаад байна.

Аялал зугаалга, ажлын томилолт гээд хаа нэг тийшээ явах үедээ тээшээ хийгээд явж болно. Онгоц, галт тэрэг, унаагаа хүлээх зуураа сандал болгоод хөлөө амраана. Унадаг дугуй болгоод ойрхон зайнд явчихаж бас болно. Мөн usb оролтоор бүхий л төхөөрөмжүүдээ холбон цэнэглэж болно.

Одоогоор хөрөнгө босгох ажлаа хийж байгаа ба амжилттайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал энэ оны арав юм уу арваннэгдүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж