ОУХМ Г.Нандинзаяа 29-р байрт бичигдэв

Хуучирсан мэдээ: 2016.05.25-нд нийтлэгдсэн

ОУХМ Г.Нандинзаяа 29-р байрт бичигдэв

Германы Мюнхен хотод үргэлжилж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр болсон 50 метрт 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд 70 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 579 оноогоор 29-р байранд оржээ.

Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч өрсөлдөж байгаа бөгөөд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нарын манай гурван тамирчин оролцож байна.

Сануулахад, тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419,7 оноогоор финалд шалгарч, улмаар 163,7 оноо авснаар 4-р байранд шалгарсан. Харин 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр тус тус эзэлсэн билээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар энэ тэмцээнд ажиллаж байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж