Ухаалаг технологи нь төхөөрөмжүүдээс хувцас хэрэглэл рүү шилжиж бидний өдөр тутамдаа өмсөж зүүдэг хувцас хэрэглэл ухаалаг болж эхэлж байгаа билээ. Төрөл бүрийн ухаалаг хувцасны төслүүд хөгжүүлэлтээ эхлүүлж, хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг санал болгож эхлээд байна. Үүний нэг нь энэхүү LumiDiet нэртэй ухаалаг бүс юм.
Уг бүс нь Light Therapy буюу гэрлийн эмчилгээ гэх шинэ технологийн тусламжтайгаар таны өөхийг хайлуулах аж. Өдөрт ердөө 2 удаа л 30 минутын хугацаатай зүүхэд хангалттай гэнэ.
Бүс нь нимгэн хөнгөн, өмсөхөд биед тун эвтэйхэн учир ажилдаа явахдаа ч зүүгээд явж болно.
Т.МӨНХ